Бразилд нуурын уснаа байрлах хад сууринаас салж унаснаас 7 хүн амиа алджээ

Үйл явдал

Бразилын Минас Жерайс мужид байгалийн онц үзэгдэл болж, хад нурсан байна. Фурнаш нуурын уснаа байрлах хад сууринаас салж унаснаас 7 хүн амиа алджээ. 

Нуурын уснаа байрлах хадны нэг нь гэнэт сууринаасаа хөдлөн, улмаар хугарч унасан байна. Энэ үеэр хадны дэргэдүүр аяллын завьтай хүмүүс явж таарчээ. Хадны хэсэг нурахдаа завьтай хүмүүсийн дэргэд унаснаас 7 хүн амиа алдаж, 30-аад хүн гэмтэл бэртэл авсан байна.

Түүнчлэн 3 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа юм. Фурнаш нуурын уснаа байрлах хад асга нурсан явдал нь цаг агаарын таагүй байдлын улмаас уулын чулуулагт цууралт үүссэнээс болсон гэж үзэж байна.

Бразилын Минас-Жерайс мужид цаг агаарын таагүй байдал нүүрлэснээс үер усны гамшиг болж 17 мянган хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн юм.