Японд 2022 оны эхний туна загасны уламжлалт дуудлага худалдаа боллоо

Үйл явдал

Японы нийслэл Токио хотын алдарт Тоёсу загасны зах дээр шинэ оны дараах уламжлалт дуудлага худалдаа болжээ. 

Дуудлага худалдаагаар шинэ оны эхний загас агнуурын үеэр баригдсан хамгийн том хэмжээтэй туна загас 145 мянган доллар хүрч зарагдсан байна. 

Токиогийн Тоёсу загасны зах дээр шинэ оны анхны дуудлага худалдаа өглөөний 5 цагт эхэлжээ. Гэвч цар тахлын халдварын улмаас энэ жилийн уламжлалт дуудлага худалдаа өмнөх шиг хөл хөдөлгөөнтэй болоогүй байна. Дуудлага худалдаагаар Японы Аомори мужийн Омэ орчмоос барьсан 211 кг жинтэй туна загасыг 16 сая  880 мянган иен буюу ойролцоогоор 145 мянган долларын үнэ хүргэн заржээ. Энэ үнэ өнгөрсөн жилийн дуудлага худалдааны дээд үнээс 20%-иар доогуур байгаа юм. Энэ жилийн дуудлага худалдаагаар далайгаас барьсан 230 гаруй шинэхэн туна загас худалджээ.