Умард Солонгосын тал Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан талаар мэдээлжээ

Үйл явдал

Умард Солонгосын тал лхагва гарагт Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан талаар Япон болон Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлжээ. 

Пхеньяны харвасан пуужин шинэ он гарснаас хойшхи анхны пуужингийн туршилт болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 1-р сарын 5-ны өдөр Умард Солонгосын зүгээс Японы тэнгисийн зүүн хэсэгт үл мэдэгдэх пуужин тусчээ. 

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн зөвлөлийн мэдээллээр Япон тэнгисийн уснаа туссан зэвсэг нь баллистик пуужин байсан гэнэ. Тэгвэл Японы батлан хамгаалах яамны мэдээллээр баллистик пуужин улсынх нь усан хилээс гадна тусч, ийнхүү далайн уснаа тусахаасаа өмнө 500 км-ийн зай туулсан гэж үзэж байна. Японы ерөнхий сайд Фумио Кишида Умард Солонгосын тал өнгөрсөн оноос хойш ийнхүү удаа дараа пуужин харваж байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ. Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлж байгаагаар Япон тэнгист туссан пуужин цөмийн баллистик пуужин байсан гэж үзэн, загас агнуурын хөлөг онгоцнуудыг пуужин туссан газарт ойртохгүй байхыг анхааруулсан байна. Умардын тал хамгийн сүүлд өнгөрсөн оны 10-р сард шумбагч онгоцноос баллистик пуужин харваж байжээ.