Ливийн эргийн ойролцоогоос 28 дүрвэгчийн цогцос олджээ

Үйл явдал

Ливийн эргийн ойролцоогоос далайн эрэг дээр 28 дүрвэгчийн цогцос шидэгдэн гарч иржээ.

Ливийн Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлж байгаагаар эдгээр хүмүүс Европыг чиглэн амь дүйсэн аялал хийж яваад далайд осолдон амиа алдсан байна. 

Эргийн хамгаалалтынханы мэдээлж байгаагаар Ливийн нийслэл Триполи хотоос зүүн хэсэгт 90 км зайтай газарт далайд осолдсон 3 хүнийг аварч чаджээ. Ливиэр дамжин Европ тивийг зорих хууль бус дүрвэгсдийн чиглэлийг хамгийн аюултайд тооцдог юм. Зөвхөн энэ онд л гэхэд Ливиэр дамжин Европыг чиглэсэн урсгалаар 1,500-аад хүн амиа алджээ. Олон улсын хүмүүнлэгийн байгуулагынхан, төрийн бус байгууллагынхан өдөр бүр далайн уснаа осолдсон дүрвэгсдийг аварч байна. Энэ онд олон улсын дүрвэгсдийн байгууллагынхан хууль бусаар гадагшаа дүрвэхээр яваад осолдсон, мөн саатуулагдсан 30 мянга гаруй хүнийг нутаг оронд нь буцаажээ.