Нобелийн энхтайвны шагналт, Хамба лам Десмонд Туту 91 насандаа таалал төгсчээ

Үйл явдал

Өмнөд Африкийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энхтайвны шагналт хамба лам Десмонд Туту 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч Нельсон Манделагийн үнэнч хамтрагч нь байсан төдийгүй Иоханнесбург болон Кейптаун дахь анхны католик сүмийн өнгөт арьс номлогч болж байжээ. 

Апартеид буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэгч байсан Десмонд Туту 1984 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртэхдээ “Шударга ёс тогтоогүй газарт энхтайван байхгүй” гэж хэлж байжээ. ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоса улсынх нь нөлөө бүхий эрхэм таалал төгссөнд харамсан гашуудаж байгаагаа илэрхийлэн, Десмонд Тутугийн иргэдийн эрх тэгш байдал, хүний эрхийн төлөөх тэмцэл, хийж бүтээсэн үйл хэргийг ард түмэн үеийн үед санан дурсаж, гавьяаг нь мөнхлөх болно гэжээ. Десмонд Туту 1985 онд улсынхаа анхны өнгөт арьст шашны номлогч болж, 1986 онд анхны хамба ламтан болжээ. Түүнчлэн тэрээр ӨАБНУ-ын экс ерөнхийлөгч Нельсон Манделагийн хүсэлтээр апартеидын үед эрх нь зөрчигдсөн иргэдийн хэргийн мөрдөн шалгах комиссыг тэргүүлж байсан юм. Десмонд Туту таалал төгссөнд дэлхийн буддын шашны тэргүүн Далай лам, Нельсон Манделагийн нэрэмжит сан, АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама зэрэг нэр хүндтэй хүмүүс эмгэнэл илэрхийлжээ.