“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага 50 нас хүрчээ

Үйл явдал

Сүүлийн хагас зуун жилийн туршид олон улсын төрийн бус байгууллага дэлхийн өнцөг булан бүрт хүрч, байгалийн гамшигт үзэгдэл, өлсгөлөн ядуурал, цар тахал, дайн тулаан, бусад хүнд нөхцөл байдалд өртсөн хүмүүст тусламж үзүүлсээр иржээ. 

“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагыг 1968 онд Нигери улсад дэгдсэн Биафрегийн иргэний дайны дараа байгуулсан юм. Тухайн үед Францын хэсэг залуу эмч нар нэгдэн, иргэний дайн тулааны хөлд нэрвэгдсэн гэм зэмгүй энгийн номхон иргэдэд туслахаар дайны халуун цэгийг зорьжээ.

Анхны ийм сайн дурынхны дотор эмчийн дипломоо гардаад удаагүй залуу эмч Бернар Кушнер байжээ. Залуу эмч нарын баг дайн тулааны бүсэд очиж, олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлж эхэлжээ. Тэдний энэ сайн дурын үйлс тэлсээр “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын үндэс суурийг тавьсан байна.

Залуу эмч Бернар Кушнерсүүлд Францын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Түүний ярьснаар “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага албан ёсоор 1971 оны 12-р сарын 22нд байгуулагдаж, өнгөрсөн 50 жилийн хугацаанд эгнээндээ 64 мянган ажилтан албан хаагчийг нэгтгэн дэлхийн 88 улс оронд үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн халуун цэгт хүрч ажилласаар байгаа юм.

“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмч ажилтнууд Йемен, Сири, Өмнөд Судан, Ирак, Гаити гэхчлэн тэдний дэмжлэг туслалцаа шаардлагатай халуун цэгт очиж ажилласаар байна.