Францын иргэн агаарын бөмбөлөг дээр зогсоогоороо тэнгэрт дүүлэн дээд амжилт тогтоожээ

Үйл явдал

Францын 28 настай иргэн агаарын бөмбөлөгөн дээр зогсоогоороо тэнгэрт дүүлэн дээд амжилт тогтоожээ. Реми Оврар Францын баруун хэсэгт байрлах Шательро хотод агаарын бөмбөлөгөн дээр зогсон 3,637 метрийн өндөрт гарчээ.  

Агаарын бөмбөлөгийг Реми Оврарын эцэг Жан Даниэль Оврар жолооджээ. Тэд агаарын бөмбөлөгөөр 3,637 метрийн өндөрт гарсан нь санаандгүй тоо биш байжээ. Учир нь тэд булчин задрах ховор өвчинтэй тэмцэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжихэд чиглэсэн сайн дурын утас болох 36-37 телемарафоны аяныг дэмжих зорилгоор дээд амжилтаа тогтоохдоо заагдсан өндөрт гарсан байна.

Улмаар агаарын бөмбөлөг 4,016 метрийн өндөрт гарч, Оврард нэг нислэгээр хоёронтаа дээд амжилт тогтоосон байна. 2020 оны 2-р сард Оврард далайн түвшнээс дээш 1,217 метрийн өндөрт агаарын бөмбөлөгөн дээр зогсоогоороо гарч анхны дээд амжилтаа тогтоож бйсан юм.