Осло хотод гэм зэмгүй хүмүүс рүү халдсан этгээд чечень гаралтай иргэн байжээ

Үйл явдал

Норвегийн Осло хотод хүйтэн мэс барин гэм зэмгүй хүмүүс рүү халдсан этгээд Чечень гаралтай иргэн байсныг хууль хүчний байгууллагынхан тогтоожээ.

Осло хотын төвд гартаа хутга барьсан этгээд гудамжинд явсан иргэд рүү халдсан балмад хэрэг гарсан юм.

Осло хотод ийнхүү балмад хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн ажилтан аюулгүй болгохыг завдаж улмаар хөнгөн шархадсан байна. Халдагч этгээдийг аюулгүй болгохын тулдцагдаагийн эргүүлийн ажилтан гал нээхэд хүрчээ. Улмаар халдлага үйлдсэн этгээд шархдаж, сүүлд шархаа даалгүй эмнэлэгт нас барсан байна.

Норвегийн эрх баригчид энэ хэргийг санаатай үйлдсэн халдлага байсан гэж үзжээ. Учир нь хэрэгтэн гэм зэмгүй хүмүүс рүү хутга барин дайрахдаа “Аллах Акбар” гэж хашгирч байсан гэнэ. Сүүлд тогтоосноор халдлагыг 30 настай Чечень гаралтай Оросын иргэн үйлджээ. Тэрээр өмнө нь 2019 онд мөн дээрхийн адил хэрэг үйлдэж, сэтгэцийн өвчтэй учраас хэрэг хүлээх чадваргүйд тооцогдож байжээ.