Талибаны бүлэглэл улс орондоо гадаад валют, гадны мөнгөн дэвсгэрт ашиглахыг хоригложээ

Үйл явдал

Афганистаны засгийн эрхэнд гарсан Талибаны бүлэглэл улс орондоо гадаад валют, гадны улс орны мөнгөн тэмдэгт ашиглахыг хориглосон байна. Ингэснээр Афганистаны иргэд зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдаа наймаа, арилжаа хийх ёстой болж байгаа юм. 

Афганистанд гадны валют ашиглахгүй, зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт хэрэглэх тухай журмыг энэ улсын мэдээлэл, соёлын асуудал хариуцсан сайдын орлогч Забихулла Мужахид мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр журмыг зөрчсөн тохиолдолд тухайн этгээдийг шүүхээр шийтгэх гэнэ.

Афганистаны Төв банкнаас 10-р сарын 6-нд мөн захирамж гарган, худалдааны бүх үйл ажиллагааг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт болох афгани-гаар хийх болно гэж мэдэгдэж байжээ. Ингэхдээ энэхүү журам зөвхөн улс доторх гадаад валютын гүйлгээнд хамаарна, олон улсын худалдаанд нөлөөлөхгүй гэдгийг тэмдэглэсэн байна. 

Афганистаны зарим мужид, тухайлбал Кунар, Нангархар, Логар зэрэг энэ улсын зүүн нутагт худалдааны жижиг гүйлгээг ихэнхдээ үндэсний мөнгөн тэмдэгт афга-нигийн оронд Пакистаны рупи-гээр ихэнхдээ хийдэг байна.