АНУ, Канад Мексиктэй залгаа хилээ нээж байна

Үйл явдал

АНУ, Канад болон Мексик улстай залгаа хилээ нээж байна. Цар тахлын халдвараас шалтгаалан Вашингтон эдгээр улс орнуудтай залгаа хилээ хааж, аюулгүйн үүднээс иргэдийг нэвтрүүлэхгүй байсан юм.

АНУ, өнгөрсөн оны 3-р сард хилийн харуул хамгаалалтаа чангатган, Канад болон Мексикийн талаас хилээр нэвтрэхэд хязгаарлалт тавиад байжээ. Америкийн дотоодын аюулгүй байдлын албаны мэдээлэллээр Вашингтон хилээ нээж, цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж эхлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн ирэх сараас хилээ ийнхүү нээхдээ Канад болон Мексикийн иргэдээс вакцины паспорт, үнэмлэхийг нь шаардахаас гадна АНУ-д нэвтрэх зайлшгүй шаардлагатай, зохих виз зөвшөөрөлтэй иргэдийг л нэвтрүүлэх гэнэ. Ирэх оноос эхлэн гаднаас ирж байгаа бүхий л хүнээс вакцин хийлгэсэн баримт шаардахаар төлөвлөж байна.