Уур амьсгалын өөрчлөлт ган гачиг, үер усны гамшигт хүргэж байна

Үйл явдал

Сүүлийн 20-иод жилд ажиглагдагдаж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарал нь ган гачиг, үер усны гамшгийг нэмэгдүүлсээр байна. Энэ талаар Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петтер Таалас мэдэгджээ.

Дэлхийн Цаг уурын байгууллагын мэргэжилтнүүдийн гаргасан тайланд дурьдсанаар сүүлийн 20 жилд үер усны гамшгийн тохиолдол 134%-иар нэмэгджээ. Эрдэмтдийн судалгаагаар дэлхийн уур амьсгал 1-1,5 градусаар нэмэгдэхэд агаар мандал дахь усны уурын хэмжээ нэмэгдэж, үүнээс шалтгаалан агаарын чийгшил өнгөрсөн хугацаанд 7%-иар нэмэгдсэн байна. Энэхүү хүчин зүйлээс шалтгаалан үер усны гамшгийн тохиолдол нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн

Дэлхийн Цаг уурын байгууллагын тайланд дурьдсанаар дээрх хугацаанд ган гачиг 30%-иар нэмэгдэж, Африкийн улс орнууд хамгийн ихээр ган гачигт автаад байна.