Бразил Улсын Ерөнхийлөгч Жаир Болсонаруг эсэргүүцэгчид нэгдэн жагсчээ

Үйл явдал

Бразилын Рио де Жанейро хотноо энэ улсын ерөнхийлөгч Жаир Болсонаруг эсэргүүцэгчид нэгдэн жагсчээ. Ням гарагт болсон бүх нийтийн жагсаалд оролцогсод Бразилын одоогийн төрийн тэргүүн ирэх 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд улиран өрсөлдөхөөр төлөвлөж байгааг эсэргүүцсэн байна. 

Ерөнхийлөгч Жаир Болсонару ирэх онд болох сонгуульд улиран өрсөлдөх гэж байгааг Бразилын сөрөг хүчин эсэргүүцэж байгаа юм. Тэдний байр суурийг иргэд дэмжин, улс орон даяар бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж, нэгджээ.

Болсонаруг эсэргүүцэгчид түүнийг улс орондоо нүүрлээд байгаа эдийн засгийн, нийгмийн, мөн байгаль экологийн хямралд буруутгаж байгаа юм.

Түүнчлэн Бразилд түлш шатахууны үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргааны түвшин буурч байгаад буруутгахын зэрэгцээ эрх баригчид нь цар тахлын эсрэг хангалтгүй арга хэмжээ авснаас газар авсан хариуцлагыг мөн тохож байна.