Ираны нийслэл Тегеранаас Афганистанд ээлжит тусламжийн онгоц газарджээ

Үйл явдал

Афганистаны нийслэл Кабул хотод хөрш зэргэлдээх Арабын улс орнуудаас, мөн дэлхийн бусад улс орнуудаас хүмүүнлэгийн тусламж ачсан онгоцнууд ар араасаа ирсээр байна. Лхагва гарагт Ираны нийслэл Тегеранаас Афганистанд ээлжит тусламжийн ачаа ачсан онгоц газарджээ.

Дэлхийн улс орнууд Афганистанд тусламж дэмжлэг үзүүлж байгаа юм. Иран улс мөн Афганистанд хүмүүнлэгийн тусламж илгээсэн нь лхагва гарагт Кабулын нисэх буудалд газардсан байна.

Афганистаны засгийн эрхийг талибаны бүлэглэл хяналтандаа оруулснаас хойш анх удаа Иранаас Кабул руу нислэг үйлджээ. Ираны Махан Эйр агаарын тээврийн компанийн онгоц Мешхед хотоос Афганистаны нийслэлд 19 зорчигчтойгоор газарджээ.

Энэхүү нислэгээр Афганистанд зориулсан хүмүүнлэгийн ачаа бараа авчирснаас гадна Афганистанд алба хаах Ираны дипломатууд мөн Кабулд ирсэн байна.