Дубайд Италийн мафийн нөлөө бүхий гишүүнийг баривчилжээ

Үйл явдал

Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотоос Европт эрэн сурвалжлагдаж байсан Италийн мафийн нөлөө бүхий гишүүнийг баривчлан саатуулжээ.  Дубайн хууль сахиулагчид Италийн Неополитаны “Каморра” мафийн сүлжээний боссуудын нэгийг баривчилсан байна.

Неополитаны Каморра мафи нь Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн томоохон бүлэглэлд тооцогддог юм. Италийн болон Европын хуулийн байгууллагууд энэхүү бүлэглэлийн эсрэг хэд хэдэн тусгай ажиллагаа явуулсны дүнд толгойлогчийг нь саатуулахад 70 настай эмэгтэй байсан юм. Тэгвэл Дубайд саатуулагдсан Раффаэле Мауриелло нь Каморра бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчдын нэг байсныг тогтоосон байна.

Дубайн хууль сахиулагчид энэ сарын 14-нд явуулсан тусгай ажиллагааны дүнд 32 настай хар тамхины хууль бус наймаа эрхлэгч Раффаэле Мауриелло гэгчийг баривчилсан, энэ хүн Европын хууль хүчний байгууллагынханаас оргон зугтаж Дубайд бүгж байсныг тогтоосон гэжээ. Ажиллагааг Дубайн хууль сахиулагчид Италийн цагдаагийн албаныхантай хамтран явуулсан байна.