Турк Улс ОХУ-аас С-400 зенитны пуужингийн комплекс худалдан авна

Үйл явдал

ОХУ, Турк улсад С-400 зенитны пуужингийн комплекс худалдах гэрээ байгуулж байна. Энэ дагуух гэрээ хэлцлийг НАТО-ийн гишүүн орнуудтай хийж байгаа талаар Оросын “Рособоронэкспорт”-ын тэргүүн Александр Михеев мэдэгджээ.

Туркийн тал Оросоос зэр зэвсэг худалдан авах хүсэлтэй байгаа ч Америкийн тал үүнийг эсэргүүцэн Анкарагийн эсрэг хориг тавихаа мэдэгдэж байжээ. Үүнээс шалтгаалан 2019 оноос эхлэн Оросын С-400 комплекс нийлүүлэх асуудал Америк-Туркийн харилцааг ихээхэн эвдсэн юм. Вашингтоны тал Туркийг ОХУ-ын талтай зэр зэвсгийн салбарт хамтран, зэвсгийн наймаа хийж байгааг эсэргүүцэн, өөрийн ПЭХС-ээ Анкарад санал болгож байжээ. Тэгвэл Туркийн тал Оросын С-400 пуужингийн комплексаас татгалзах нь улс оронд нь ашиггүй болохыг удаа дараа мэдэгдэж байсан юм.