Оросын Камчаткад нисдэг тэрэг осолджээ

Үйл явдал

ОХУ-д золгүй явдал болж, Камчаткад зорчигч тээвэрлэж явсан Ми-8 нисдэг тэрэг унаж осолджээ. Ослын улмаас нисдэг тэрэг Курилын нуурын уснаа унажээ.

Нисдэг тэргэнд нийтдээ 16 хүн явснаас 8 хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна. Ослын газарт цаг алдалгүй ирсэн дархан цаазат газрын ажилтнууд нуурын уснаас багийн 2 гишүүн, мөн 6 зорчигчийг гаргаж аварсан байна.

Нисдэг тэргэнд явсан бусад 8 хүн сураггүй алга болсонд тооцогдоод байгаа юм. Ослоос амьд гарсан нэгэн зорчигчийн ярьснаар өтгөн манантай, цаг агаарын байдал тааруу байснаас осол болсон гэж ярьжээ.

“Витязь-Аэро” компанийн нисдэг тэрэг Камчаткийн Николаевка тосгоноос Кроноцийн дархан цаазат газар луу жуулчид тээвэрлэж явжээ. Ослын шалтгааныг цаг агаарын нөхцөл байдлаас гадна нисдэг тэрэгний хөдөлгүүр эвдэрсэн, эсвэл нисэх багийн алдаанаас болсон гэсэн таамаг дэвшүүлэн шалгаж байна. Осолдсон нисдэг тэрэг нуурын 130 метрийн гүнд живжээ.