АЛЯСК: 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Үйл явдал

Аляскийн хойгийн эргээр 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарлаад байна.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 22:15 цагт Аляскийн хойгоос зүүн өмнө зүгт 80 км-ийн зайд, 35 км гүнд чичирхийлсэн талаар АНУ-ын Геологийн судалгааны байгууллагаас мэдээллээ.

Хойд Америк тивийн Америк болон Канадын номхон далайн эргүүдэд түгшүүр зарлаж ЯГ ОДОО нүүлгэн шилжүүлэлт хийж байна.

Эх сурвалж: The Independent