ИЕРУСАЛИМЫН ДЭРГЭД ХҮЧТЭЙ ОЙН ТҮЙМЭР АСЧ БАЙНА

Үйл явдал

 

Израилийн нийслэл Иерусалим хотын ойролцоо, Неве-Илан дүүрэгт хүчтэй ойн түймэр асч байна. Түймэртэй тэмцэхээр гал сөнөөх багийнхан, сайн дурынхан нэгдэж, агаарт гал сөнөөх зориулалт бүхий Эльад нэртэй 4 том оврын онгоц хөөрчээ. 

 

Түймэр Иерусалимын ойролцоох Неве-Илан, Маале ха-Хамиша болон Абу-Гош зэрэг суурингууд руу хүрээгээ тэлэх аюултай байна. Израилийн  гал сөнөөх албаны мэдээлснээр Яд ха-Шмона дүүрэгт мөн түймрийн бас нэгэн том голомт асч байна. Хүчтэй салхитай байгаагаас түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлж, салхи үе үе чиглэлээ өөрчилж байгаа нь гал сөнөөгчдийн ажилд саад учруулж байна. Түймрийн улмаас голомтоос холгүй байрлах замыг аюулгүйн үүднээс хаажээ. Түүнчлэн Тель Авив-Иерусалим чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг мөн зогсоожээ.