Монголын тухай дэлхий дахинаа

Удаан хүлээлгэсэн Камбож болон Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тэмцээн ялагчгүй өндөрлөжээ. Камбожийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 14-нд болсон Smart International Friendly тэмцээний нөхөрсөг тоглолт хоёр багийн оноо тэнцсэнээр өндөрлөсөн байна.

Тоглолтын туршид Камбожийн баг санаачлагыг гартаа авч, ихэнх цаг Монголын талын талбай дээр өрнөжээ. Энэ өдрийн нөхөрсөг тэмцээнийг Камбожийн 22 мянган хүн цэнгэлдэхэд хуран цуглаж үзсэн байна.

Тэмцээн эхнээсээ өрсөлдөөнтэй болж, 21 дэх минутад Монголын багийн хагас хамгаалагч Нармандахын Артаг гоол оруулснаар тэмцээний оноолтыг 1:0 болжээ. Улмаар Камбожийн баг оноогоо тэнцүүлэхээр зүтгэж, 34 дэх минутад Сокфенг пенальти цохин оноог тэнцүүлсэн байна.