Технологи

Йордан Улсын ЗаАтарын Инновацийн Лабораторид Лего тоглоом ашиглан роботон гар ариутгагч бүтээж эхэлжээ. Лего роботон гар ариутгагчийн хэрэглэгч ариутгагчид гараа хүргэх шаардлагагүй гэдгээрээ давуу талтай юм байна. 

 Йордан Улсын За Атарын Инновацийн Лабораторийн робот хариуцан ажиллаж байгаа мэргэжилтэн Марваны хэлснээр,

“Бид багахан ч болтугай цар тахалд хувь нэмрээ оруулахын тулд энэ төрлийн роботыг бүтээсэн. Энэ технологи цөөхөн ч болтугай Йорданы иргэдийг хамгаалахад тус нэмэр үзүүлнэ гэж бодож байна”

хэмээн ярьжээ. Жордан дахь Боловсролын чиглэлээр мэргэшсэн сургалтын төвийн робот бүтээх ангид суралцсан Сирийн баг хамт олон энэ технологийг гарган авахад хамтран ажиллаж байгаа тухай мэдээлсэн байна.