Тони Чангд холбогдох хэргийг энэ сарын сүүлээр ял оноохоор төлөвлөж байна

Үйл явдал

Хонконгод сөрөг хүчний идэвхтэн 20 настай Тони Чангийг салан тусгаарлах үзлийг дэвэргэн нийгмийг уруу татсан, мөн өнгөрсөн жил батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар их хэмжээний мөнгө угаасан хэрэгт гэм буруутай гэж тооцжээ. 

Тони Чангд холбогдох хэргийг Хонконгийн хууль хүчний байгууллагынхан шалгаж, энэ сарын сүүлээр албан ёсоор ял оноохоор төлөвлөж байна.

Хонконгод мөрдөгдөж байгаа Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар салан тусгаарлах үзлийн төлөө бүх насаар нь хорих ялаар шийтгэж болзошгүй юм.

Тони Чанг нь залуусын Студент-локализм нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн санаачлан, улмаар жилийн өмнө саатуулагджээ.

Түүний санаачилсан хөдөлгөөнд нэгдэгч залуус Хонконгод бүх нийтийн нээлттэй сонгууль явуулахад уриалан тэмцэж байжээ.

Хятадын төв засгийн газар Хонконгод Үндэсний аюулгүй байдлын тухай хууль мөрдөж эхлэхтэй зэрэгцэн энэхүү хөдөлгөөнийг татан буулгажээ.