Үйл явдал

Франц улсад хэт халуун байгаагаас нуурын усны температур нэмэх 29 градус хүрч, бараг 10 тонн загас агаарын хэт халалтын улмаас үхсэн тухай Францын албаныхан мэдээлжээ. Тодруулбал Францын хойд хэсгийн нууранд маш олон загас үхсэн байсныг олсон байна.

Орон нутгийн усны менежментийг хариуцсан SIARE хөгжлийн байгууллагын ерөнхийлөгч Жан-Пьер Энжалберт хэлэхдээ

"хэт халалтын улмаас цэвэр усны хангамж багасан нуур дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, загаснууд үхэх шалтгаан болж байна”

хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна тус нуурны гүн нь 20 см-ээр татарсан байна. Эрх баригчдын зүгээс нуурын усны хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч эхэлж байгааг Евроньюс мэдээлжээ.