ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.23/ Наран ургах, шингэх 05:17-20:40

Зурхай

2022.07.23, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25. ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.7.23, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.17-20.40

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.