Үйл явдал

Коронавируст халдвар 3-4-р саруудад Европын орноор эрчимтэй тархаж байсан. Тэр дундаа Испани улсад халдвар авах хүний тоо хамгийн их байсан. 6-р сараас энэ улсад халдварын шинээр батлагдах тохиолдол 100 хүртэл бууран хөл хориог багасгаж эхэлсэн.

Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт Испани улсад гурван мянган шинэ тохиолдол батлагджээ. Испанид хөл хориог багасгаж эхэлсэнээр иргэдийн хараа хяналт суларч эхэлсэн байна. Ялангуяа залуус ихээр халдвар авч байгааг Испанийн эрүүл мэндийн газраас анхааруулжээ. Халдвараар өвчилөөд эдгэрсэн Испанийн иргэн Гуйлмор Грусчка Евроньюсийн сэтгүүлчтэй уулзан бодит нөхцөн байдлын тухай ярьсан байна. Тэрээр залуус маш олноороо цуглан гэртээ болон гадуур илд далд байдлаар шоу хийж хөгжилдөх нь ихссэнг хэлсэн байна. Учир нь ихэнх албан газрууд цахимаар ажиллах шийдвэр гаргасан нь иргэдэд завтай байх шалтгаан болж байгааг тэрээр онцолжээ. Наргиж цэнгэж байгаа хүмүүс мэдээж амны хаалт, хүн хоорондын зай гэх мэт дүрэм журмыг умартаж байгаад тэрээр эмзэглэж байгааг хэлсэн байна. Үүнээс гадна ихэнх залуус халдвар авсан ч эдгэрэх боломжтой гэдэг бодлоо хайхрамжгүй хандаж байгаа юм байна. Гуйлмор бараг сар гаруйн хугацааг эмнэлэгт айдастай өнгөрүүлснээ хэлэн, энэ бол тоглоом биш гэдгийг залуус ойлгох хэрэгтэй хэмээн уриалжээ. Ямартай ч Европын холбооны орнууд халдварын тохиолдол дахиж ихээр нэмэгдэх болсонтой холбоотойгоор хөл хориог чангатгаж эхэлсэн байна. Испанийн Парана хотод тамхи татдаг хүмүүс халдварт өртөх нь их байгаагаас гадна татдаггүй хүнээсээ илүү их эрсдэлтэй байгааг мэдэгдэн олон нийтийн газар тамхи татахгүй байх шаардлага тавьж эхэлжээ.