Үйл явдал

Энэтхэгийн байгаль орчны мэргэжилтэн 33 настай Арун Кришнамурти өсвөр насандаа Энэтхэг улсын Ченнай хотын захад байрладаг гэрийнх нь ойролцоох цөөрөмд хүмүүс хогоо хаяж байхыг харжээ. Тэр цагаас хойш Арун төрж өссөн газрынхаа цэвэр цэмцгэр байдал, аюулгүй нийгмийн төлөө Google компанид ажиллах боломжоо орхин, байгал орчныг сэргээх ашгийн бус төвийг байгуулжээ.

Тэрээр 2007 онд Google компанид ажилд орсон боловч байгаль хамгаалагч хийхээр ажлаасаа гарчээ. Дэлхийд хамгийн өндөр цалинтайд тооцогддог нэр хүнд өндөртэй компанийг орхин цөөрөмд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр ашгийн бус байгаль орчны хүрээлэнгийн санг байгуулжээ.  Энэхүү сан нь Энэтхэгийн нуур цөөрмийг сэргээн хог хаягдлыг цэвэрлэн, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг. Энэтхэгийн ихэнх нуур, цөөрмүүдэд гялгар уут, барилгын нуранги зэрэг хог хаягдал дүүрч хогийн ургамал их ургасан байдаг. Энэтхэгийн байгаль орчны хүрээлэнгийн сангийн хамт олон нуурын хогийг цэвэрлэж шувуу, мэлхий зэрэг зэрлэг амьтдын амьдрах орчныг сэргээж амьтдыг эргэж ирэх таатай нөхцлийг бүрдүүлэхэд ч тбас анхаардаг. 13 жилийн хугацаанд энэ байгууллага 112 нуур цөөрөмд нөхөн сэргээлт хийсэн байна. Арун Кришнамуртигийн Энэтхэгийн байгаль орчны хүрээлэнгийн санг байгуулсан бас нэгэн шалтгаан нь Энэтхэг улсад тулгамдаад байгаа цэвэр усны хомстлыг шийдвэрлэх. Энэтхэгийн засгийн газрын санхүүжилттэй NITI Aayog сэтгүүлийн 2018 оны тайланд дурдсанаар Энэтхэг улсад зургаан зуун сая хүн усны хэт их хомстол орсон байдаг. Цэвэр аюулгүй ус хэрэглэх боломжгүйгээс жил бүр хоёр зуун мянга орчим хүн нас бардаг. 2030он гэхэд Энэтхэгт цэвэр усны эрэлт нийлүүлэлтээс хоёр дахин ихсэх төлөвтэй байгаа юм байна.лон гурваар нь хамгаалалтын хэсэгтэй тусгаарласан тавцан дээр гаргаж тоглолтыг явуулжээ. Иргэд дуртай дуугаа сонсон бүжиглэхийн зэрэгцээ аюулгүй байдлаа хангаж байгаа нь одоогийн эрсдэл өндөртэй нөхцөлд дархлаагаа дэмжих бас нэгэн арга юм.