Үйл явдал

Өчигдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бейрут хотод зочиллоо. Тэрээр Ливаны эрх баригчдаас хотын бүхэлд нь өөрчилж, сэргээн засах хэрэгтэйг зөвлөлөө. Үүнээс гадна хэргийн талаар олон улсын мөрдөн байцаалт хийх шаардлагагтай гэж хэлсэн байна.

Ливан Улс нь Францын колони байсан түүхтэй. Эммануэль Макрон Дэлбэрэлт болсноос хойш Ливанд очиж нөхцөл байдалтай танилцсан хамгийн анхны гадны эрх баригч тэргүүн болж байна. Тэрээр Ливан ганцаараа биш гэдгийг онцлон, бүрэн шинэчлэлт хийхгүй бол хямрал цаашдаа ч үргэлжилсээр байхыг анхааруулжээ. Өөрсдийн Засгийн газраа хариуцлагагүй гэж дүгнэн бослого хийж байгаа иргэд Макронд хандан, “манай улсад ирж биднийг удирдаач” хэмээн санал бодлоо хэлсэн байна. Ерөнхийлөгч Макроны хувьд Ливаны эрх баригч болон улс төрчдөд шинэ улс төрийн зарчим бий болгон, системээ өөрчлөх талаар саналаа солилцон зөвлөнө гэдгээ мэдэгджээ. Зарим мэргэжилтнүүд Ливаны улс төрчид энэ өдрүүдэд тусгаарлалтад байсан нь дээр гэж үзэж байгаа юм байна. Учир нь одоо иргэдийн уур хилэн илүү хурцадмал болно гэж үзжээ.