Францад ковидын үеийн дүрэм журмаа халж байна

Үйл явдал

Европ тивийн улс орнуудад цар тахлын халдвар буурахтай зэрэгцээд улс орнууд ар араасаа ковидын үеийн дүрэм журмаа халж байна. Францад Даваа гарагаас эхлэн цар тахалтай холбоотой ихэнх хязгаарлалтын журмаа хүчингүй болгож байгаа юм.

Францад амны хаалтны журмыг халж, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ зайлшгүй вакцины үнэмлэхээ үзүүлэх журмыг мөн хүчингүй болгожээ. Ингэснээр даваа гарагаас эхлэн Францад ресторан, бар, кино театр, спортын төвүүдээр чөлөөтэй үйлчлүүлэхээс гадна олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагагүй болсон байна.