Үйл явдал

Дэлхийн томоохон худалдааны үзэсгэлэн “Кантон Фэйр”-ын энэ оны хаврын үзэсгэлэн цар тахлын улмаас цахимаар явагдахаар боллоо. 127 дахь удаагийн үзэсгэлэн цахимаар явагдаж байгаа нь Кантон фэйрийн түүхэн дэх анхны цахим хэлбэрээр явагдаж байгаа үзэсгэлэн болох юм.

Кантон фэйр үзэсгэлэн нэг жилд хоёр удаа зохиогддог. Импорт болон экспортын энэхүү үзэсгэлэн БНХАУ-ын умард хэсэгт орших Гуандон мужийн Гуангжоу хотод зохиогддог. Цахимаар зохиогдох үзэсгэлэн нь 6-р сарын 15-наас 6-р сарын 24 хүртэл тусгай Кантон Фэйрийн платформ дээр явагдана. Хятад Улсад цар тахлын нөхцөл байдал сайжирсан ч, дэлхий даяараа хүнд нөхцөл байдалтай байгаагаас ингэж шийдвэрлэсэн байна. Энэ жилийн үзэсгэлэнд 25,500 Хятадын үйлдвэрлэгч компани, 2,253 гадаадын хөрөнгө оруулалттай Хятад компани, 382 олон улсын компаниуд оролцож, 1,8 сая төрлийн бараа бүтээгдэхүүн танилцуулагдахаар болжээ.