Үйл явдал

Манай дэлхийн иргэдийг айдаст автуулаад байгаа ковид-19 халдварын улмаас маш олон иргэд төлөвлөгөөт ажлаа цуцлах, хойшлуулах болсон. Үүнд хуримаа хийхээр төлөвлөөд байсан залуу хосууд ч мөн хамаарч байгаа юм. 

АНУ-ын Калифорни мужид гаргасан цар тахлын үед хурим зохион байгуулах тусгай үйлчилгээ эрэлт ихтэй байгаа тухай олон улсын зарим сайтууд онцоллоо. Энэ хуримын ёслолын онцлог нь хүн хоорондын зай баримтлах дүрмийг сайтар сахиж, зөвхөн хосуудаас гадна гэрч л хуримд оролцох юм. 5-р сарын эхээс эхлэн маш олон хос энэ байдлаар хуримлаж байгаа тухай эх сурвалжид онцолсон байна. Учир нь залуус хэзээ цар тахал намжиж, хуримаа хийх боломжтойг мэдэхгүй учраас ингээд ч болов хийж байгаа нь сайхан байна хэмээн 5-р сарын 19-нд энэ хэлбэрээр хуримаа хийсэн сүйт залуу Майкл Корни хэлжээ.