Биатлоны залуучуудын Азийн АШТ-нээс Монгол Улсын тамирчин М.Должинсүрэн мөнгөн медаль хүртлээ

Спорт

Казахстаны Астана хотод энэ сарын 20-30-нд болж буй биатлоны залуучуудын Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 12.5 км-ын зайд Монгол Улсын тамирчин М.Должинсүрэн мөнгөн медаль хүртлээ.

Энэ нь Монголын биатлоны спортын түүхэн дэх анхны тивийн медаль юм байна.