ЕХ Украины дүрвэгсдэд туслах зорилгоор 90 сая еврогийн хөрөнгө мөнгө хуваарилаад байна

Үйл явдал

ЕХ, Украины дүрвэгсдэд туслах зорилгоор 90 сая еврогийн хөрөнгө мөнгө хуваарилаад байна. Еврокомисс дээрх мөнгийг нөөц төсвөөсөө гаргаж, хүнд хэцүү нөхцөл байдалд ороод байгаа Украины иргэдэд яаралтай шилжүүлж байгаа юм. 

Түүнчлэн ЕХ-ны удирдлага Украинтай хил залгаа Европын орнуудад дүрвэгсэд хүлээн авах төвүүд байгуулахад дэмжлэг үзүүлж байна. Ингэхдээ эдгээр төвүүдийг нэгдсэн нэг системээр үйл ажиллагаагаа явуулахыг даалган, Украины дүрвэгсдэд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхэд уриалж байна. ЕХ-ны дотоод хэргийн асуудал хариуцсан комиссар Илва Йоханссон Румын улс дахь Украинтай хил залгаа байрлах дүрвэгсдийн хуарангаар очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Украины зүгээс Польш, Унгар, Словак, Румын, Молдав зэрэг орнууд руу иргэд хувийн унаа тэрэг, автобусаар олноороо дүрвэн, хилийн ачаалал, хөл хөдөлгөөн ихэсчээ. Түүнчлэн зөвхөн хамгийн ойр зуурын зүйлсээ аван хилээр явган гарч байгаа иргэд ч олон байна.