ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 20%-д хүргэлээ

Үйл явдал

ОХУ-ын Засгийн газраас Барууны орнуудын эдийн засгийн хоригийн эсрэг шаардлагатай арга алхмаа авч эхэллээ.

Тухайлбал Оросын Төв банк 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн бодлогын хүүгээ 10.5 пунктээр нэмэгдүүлж, жилийн 20% болгох шийдвэр гаргасан юм. 

Оросын Төв банкнаас энэ шийдвэрийн талаар гаргасан мэдэгдэлд: -Оросын эдийн засгийн гадаад нөхцөл байдал гадны хүчин зүйл, тэр дундаа Барууны орнуудын тавьсан эдийн засгийн хоригтой холбоотойгоор өөрчлөгдөөд байна. Тиймээс Төв Банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар депозитын хүүг ханшийн уналт болоод инфляцийн эрсдлийг нөхөхөд шаардлагатай хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх боломжтой болно. Энэ нь цаашлаад санхүүгийн болоод үнийн тогтвортой байдлыг хангах болоод иргэдийн хадгаламжийг үнэгүйдэхээс хамгаалахад чиглэгдсэн арга алхам гэдгийг тайлбарлажээ. Мөн цаашдаа гадаад болон гадаад нөхцөл байдлаас үүсэх эрсдэлийг тооцож, тухай бүрт санхүүгийн зах зээлийн үзүүлэх хариу үйлдлийг үнэлж цэгнэн, бодлогын хүүгээ эргэн харж байх шийдвэр гаргасан талаар Оросын Төв банкнаас мэдээлжээ.