Үйл явдал

Их Британид Дэлхийн 1-р дайн өндөрлөсний 101 жилийн ойг ёслол төгөлдөр угтлаа. Их Британийн хатан хаан 2-р Элизабет, Британийн засгийн газрын гишүүд, албаны хүмүүс Дэлхийн 1-р дайн өндөрлөсний ойг нэхэн дурсч, Эвлэрлийн өдрийг тэмдэглэжээ.

Одоогоос 100-аад жилийн өмнө Английн хаан 5-р Гергийн тушаалаар жил бүрийн 11-р сарын 11-ний өдрийг Эвлэрлийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Дэлхийн 1-р дайн өндөрлөсөн өдрөөс хойш тэмдэглэх болсон энэ өдрийг сүүлд Англид 20-р зууны хамгийн их цус асгаруулсан хоёр дайн болох Дэлхийн 1, 2-р дайны төгсгөл болгон тэмдэглэж, эвлэрлийн өдөр болгон тэмдэглэх болсон юм.  Тэгвэл Лондон хотноо болсон Эвлэрлийн өдрийг угтсан гол арга хэмжээнд Их БРитанийн хатан хаан 2-р Элизабет, хатан хааны гэр бүлийн гишүүд, засгийн газрын гишүүд, төрийн дээд албан тушаал хашиж байсан эрхмүүд, албаны хүмүүс оролцон, эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан баатарлаг эх орончдынхоо дурсгалыг хүндэтгэжээ.