Улс төр

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жае Ин өнгөрсөн пүрэв гарагт АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Жое Байдентай уулзсан. Мүүн Жае Ин-ий айлчлал дуусч, өчигдөр орой эх орондоо эргэн очсон байна. Энэ удаагийн айлчлал нь Мүүн Жае Ин-ий хувьд төсөөлж байснаас ч амжилттай болж өнгөрснөөс гадна цар тахал дэгдсэнээс хойшхи анхны амны хаалтгүй айлчлал байсанг тэрбээр онцоллоо. Жое Байдений зүгээс БНСУ-д бэлэг болгон 550 мянган цэрэг армийнханг бүрэн вакцинжуулж өгөхөөр болсон байна.

Үүнээс гадна Мүүн Жае Ин-ий айлчлалын үеэр АНУ ази гаралтай иргэдийг арьс өнгөрөөс ялгаварлан гадуурхах гэмт хэргийн талаар хууль батласан. Мөн Пёнчан дахь Вашингтоны тусгай элчээр Солонгос гаралтай Америкийн дипломатч Сунг Кимийг томилсон тухай танилцууллаа. Ким Хойд Солонгостой ажлын түвшний яриа хэлэлцээрийг удирдаж, хоёр Солонгосын харилцааг сайжруулах тал дээр анхаарна гэсэн байна. Үүнээс гадна 2018 онд зохиогдох байсан хоёр Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтыг нөхөн явуулахад Жое Байден хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлжээ.