Улс төр

АНУ-ын Засгийн газраас БНХАУ-ын Хонгконгийн Ерөнхийлөгч Кэрри Лам болон бусад 10 дээд албан тушаалтны эрсэг хори тавьсан. Харин энэ шийдвэрийн эсрэг Хятад улсын зүгээс Америкийн 11 хууль тогтоогч болон олон гадаад бодлогын мэргэжилтнүүдэд хориг тавьжээ.

Бээжингийн гадаад хэргийн сайд Жао Ли Жиан даваа гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр Америкийн зарим хууль тогтоогч болон гадаад бодлогын мэргэжилтнүүдэд хориг арга хэмжээ авч байгаа тухай мэдээлжээ. Ингэхдээ Хятадын Коммунист намын эсрэг яриа гаргасан сенатын гишүүн Марко Рубио болон Тэд Круз нар энэ шийдвэрт багтан хориг арга хэмжээ авруулж байгааг онцоллоо. Энэ шийдвэр нь Хонгконгийн эсрэг гаргасан хоригийн хариу гэдгийг мэдээлсэн байна. Үүнээс гадна Хятад улс Америкийн эсрэг хатуу тэмцсэн хэвээрээ байхыг анхааруулжээ.