Канад Улс Huawei/ZTE 5G төхөөрөмж ашиглахыг хориглолоо

Технологи-360

Өнгөрөгч Пүрэв гарагт Канад улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Хятадын Huawei Technologies Co Ltd болон ZTE Corp 5G төхөөрөмж ашиглахыг хориглож, "Five eyes" буюу "Таван нүд"  гэж нэрлэгддэг тагнуулын мэдээлэл солилцох сүлжээнд нэгдэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. 

Канадын Аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампан сэтгүүлчдэд хэлэхдээ

"Бид Huawei болон ZTE-г 5G сүлжээнээсээ хасахаар болсон. Энэ төхөөрөмжийг аль хэдийн суурилуулсан үйлчилгээ үзүүлэгчид өнөөдрийн зарлаж буй төлөвлөгөөний дагуу ашиглахаа зогсоох шаардлагатай" гэжээ. Тэрээр 2024 оны 6-р сар гэхэд 5G төхөөрөмжөө хасах шаардлагатай компаниудад нөхөн төлбөр олгохгүй гэж нэмж хэллээ. 2027 оны эцэс гэхэд 4G төхөөрөмж ашигладаг компаниудыг жагсаалтаас гаргах болно"

гэжээ.

Канад, АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеландаас бүрддэг "Таван нүд" сүлжээний бусад орон тоног төхөөрөмжийг аль хэдийн хориглосон байна.

2018 оны 9-р сард Канад улс “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй аюул заналыг хянан үзэхээ анх мэдэгдсэн. Дараа нь мөн оны 12-р сард Huawei-ийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоу АНУ-ын батлан даалтаар Канадад баривчлагдсан нь удаан үргэлжилсэн маргаан дэгдээж, өнгөрсөн есдүгээр сард Мэн суллагдсанаар эцэслэсэн юм.

Мэнг 2018 онд баривчлагдсаны дараа Канадын хоёр иргэнийг Бээжингийн зүгээс баривчилж, тагнуул хийсэн хэргээр буруутгажээ. Эдгээр хоёр залууг Мэнтэй нэг өдөр сулласан. Одоо Хятад, Канадын хооронд үүссэн дипломат хурцадмал байдал намжиж, Лхагва гаригт Хятад улс Мэнг баривчилсны хариу арга хэмжээ гэж Канадын canola үрийн импортод тавьсан гурван жилийн хязгаарлалтаа цуцалсан байна.