ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.08/ Наран ургах, шингэх 08:41-17:18

Зурхай

2022.01.08, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6. ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР. 

Аргын тооллын: 2022.01.08, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.41-17.18

Үс засуулбал зүс царай сайжирна.

Мэнгэ: Дөрвөн ногоон

Ямар үйлд ээлтэй, сайн: Эм найруулах, лус тахих, өглөг өгөх, бурханд залбирах, хануур хийх

Ямар үйлд харш, муу: Бэлэвсэн айлд очих, эмэгтэй хүний үс эхлэн засах

Суудал: Уул

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Бурханд залбирах, номонд суралцаж эхлэх, мал морь сургах, байшингийн суурь тавих

Ямар үйлд харш, муу болох: Их хэргийг бүтээхээр явах, худалдаа наймаа хийх.

Одны тохиол

Түлэх: Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага   

Авахуй өдөр - Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.