ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.09/ Наран ургах, шингэх 08:41-17:17

Зурхай

2022.01.09, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ХАР НОХОЙ ӨДӨР. 

Аргын тооллын: 2022.01.09, Ням гараг

Наран ургах шингэх: 08.41-17.17

Үс засуулбал эд идээ элбэгшинэ.

Мэнгэ: Гурван хөх

Ямар үйлд ээлтэй, сайн: Газар лус тахих, эм найруулах

Ямар үйлд харш, муу: Газар хөндөх, мод таслах, суваг шуудуу малтах

Суудал: Мод

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Бурханд залбирал үйлдэх, чимэг нэр зүүх, мод хатгах, байшингийн суурь тавих

Ямар үйлд харш, муу болох: Мод таслах, тангараг тавих

Одны тохиол

Үхэх: Мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага   

Болохуй өдөр - Бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн Баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уйлвал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.