Улс төр

Шведийн прокурорын алба Америкийн WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн эсрэг үүсгээд байсан хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр Ассанжийг энэ хэргээр далимдуулан өөр улс орны хуулийн байгууллагад шилжүүлэн өгөх үндэслэлгүй болсон байна. 

Энэ талаар мягмар гарагт Шведийн прокурор Ева-Мари Парсон мэдэгджээ. Тэрээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан учраас цаашид Ассанжийг түүний эсрэг гаргаад байсан хүчингийн хэрэгтэй холбогдуулан байцаалт мэдүүлэг авах шаардлагагүй болсон гэжээ. Ассанжийн эсрэг бусдыг бэлгийн дарамтад оруулж, хүчирхийлсэн хэргийн гомдол шүүх байгууллагад 9 жилийн өмнө ирж, улмаар энэ дагуу хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Хатагтай Парсоны мэдэгдсэнээр энэ дагуу явуулсан нэмэлт мөрдөн шалгах ажлын явцад Жулиан Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгах нотлох баримт хангалтгүй гэж үзсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэгвэл Шведийн прокуророос гаргасан шийдвэрийг үл харгалзан АНУ, Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөхийг шаардсаар байна.