Өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ургац хураалтын ажилд явах иргэдийг бүртгэнэ

Засгийн газар

Их дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд цэргүүдийг ургац хураалтад дайчилна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг гаргалаа.

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй их буюу  610 мянга га талбайд ургац тарьсан байна. Тиймээс намрын богино хугацаанд дээрх талбайд тариалсан ургацыг бүрэн хурааж авахад хүн хүчний асуудал үүсчээ.

Ургац хураалтын ажилд их дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд болон цэргүүдийг цалинтайгаар дайчлахаар болсон байна.

Мөн сайн дурын үндсэн дээр ажиллах иргэдийг бүртгэн ургац хураалтын ажилд явуулахыг салбарын сайд мэдэгдлээ.