НҮБ Маскт хандан Twitter дэх хүний эрхийг хамгаалахыг санууллаа

Технологи-360

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк Бямба гарагт Twitter Inc-ийн шинэ эзэн Элон Маскт хандан илгээсэн нээлттэй захидалдаа, "Твиттерийн менежментийн гол зүйл болох хүний эрхийг хангахыг" уриалжээ.

Баасан гарагт Twitter Inc ажилтнуудынхаа тэн хагасыг цомхотгож, нийгмийн сүлжээний компанийн ажилтнууд жиргээндээ хүний эрхийг хариуцдаг багийнхан цомтхотголд өртсөн талаар дурдсан байна.

Туркийн хэлснээр "урам зоригтой эхлэл" биш байна гээд  цааш захидалдаа

"Твиттер бол бидний харилцаа холбоог өөрчилсөн дэлхийн хувьслын нэг хэсэг юм." "Гэхдээ би манай дижитал нийтийн орон зай болон Твиттерийн гүйцэтгэх үүргийн тал дээр санаа зовж, ийнхүү бичиж байна.  Бүх компанийн нэгэн адил Твиттер платформтой холбоотой үүсэх хор уршгийг ойлгож, тэдгээрийг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй" гэж тэр нэмж хэлжээ. "Бид бүхэн нийтээрээ хүний эрхийг хүндэтгэх нь платформын ашиглалт, хувьслын хамгаалалтад хашлага болох ёстой." "Товчхондоо, хүний эрх нь таны удирдлаган дор Твиттерийн менежментийн гол асуудал гэдгийг би танд уриалмаар байна"

гэж Дээд комиссар бичжээ.