iPhone 14 нь 799$, iPhone Plus 899$-аас эхлэх бол iPhone Pro 999$, iPhone Pro Max 1099$-ын үнэтэй байх нь ээ

Технологи-360

Apple Inc 9 дүгээр сарын 7-нд олны маш хүлээлттэй байсан iPhone 14-ийн шинэ загварууд болон ультра цагуудаа танилцууллаа.

 Apple Inc хиймэл дагуул ашиглан яаралтай тусламжийн мессеж илгээх чадвартай iPhone 14-ийн шинэ загварууд болон усанд шумбах, триатлон зэрэг спортод зориулагдсан адал явдалд дуртай хэрэглэгчддээ зориулсан Ultra Watch /ультра воч/-ыг танилцууллаа.

ТИМ КҮҮК (APPLE КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ)

"Энэ бол өнөөдрийн бидний iPhone түүхийн эхний хэсэг юм. Бид Pro загваруудаараа Face ID, Super Retina Display зэрэг нэн чухал технологиуд болон мэдрэгчийн шилжилтийг тогтворжуулах зэрэг хамгийн дэвшилтэт камерын функцуудыг нэвтрүүлсэн.  Бид хамгийн дэвшилтэт шинэ цувралуудаа танилцуулах гэж байгаадаа баяртай байна.”

Спорт болон гадаах арга хэмжээнд зориулсан бүтээгдэхүүнүүд нь Apple-ийн харьцангуй чинээлэг үйлчлүүлэгчид инфляцийн өсөлтийг үл хайхран авах эсэхийг харж болох юм. Дээд зэрэглэлийн iPhone 14-ийн үнэ өнгөрсөн жилийн iPhone 13 загвартай ижил байна. Гэхдээ Apple хамгийн хямд хувилбар болох iPhone mini загвараа энэ жилээс гаргахгүй болсон. Иймд хамгийн хямд загвар нь өнгөрсөн жилийнхээс 100 доллараар илүү үнэтэй байна гэсэн үг., есдүгээр сарын 9-нөөс урьдчилан захиалах боломжтой. iPhone Pro нь 999 ам.доллар, iPhone Pro Max нь 1099 долларын үнэтэй, есдүгээр сарын 16-нд худалдаанд гарах юм байна. Apple-ийн iPhone 14 Plus загвар нь Apple-ийн iPhone Pro загварууд шиг том дэлгэцтэй боловч өмнөх iPhone 13 шиг A15 процессор чиптэй байх юм.