БНХАУ анх удаа ковидийг эмчлэхэд гадаадын бүтээгдэхүүн хэрэглэнэ

Технологи-360

Пфайзер эмийн үйлдвэрээс коронавирусийг эмчлэх Paxlovid эмийг гарган авсан. Амаар ууж хэрэглэх энэхүү шахмал эмэнд БНХАУ-аас яаралтай ашиглах зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр БНХАУ-ын коронавирусийг эмчлэхэд ашиглаж буй анхны гадаад эмэнд тооцогдож байгаа юм. 

БНХАУ-ын Эмнэлгийн бүтээгдэхүүний үндэсний захиргаанаас Paxlovid нь хөнгөн, дунд зэргийн ковидын халдвар авсан өвчтэй, хүнд нөхцөлд шилжих эрсдэл өндөртэй насанд хүрэгчдийг эмчлэх болзолт зөвшөөрөл авсан гэж мэдэгджээ. 

Пфайзер эмийн үйлдвэрээс 100 гаруй улстай Paxlovid-ийг ашиглах талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн гэсэн байна. Пфайзер өнгөрсөн 12-р сард хийсэн туршилтын эцсийн үр дүнгээр, өвчний шинж тэмдэг илэрснээс хойш гурав хоногийн дотор эмчилгээ хийлгэвэл хүндээр өвчлөх эрсдэлтэй өвчтөнд эмчилгээ нь эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах магадлалыг 89%, 5 хоногийн дотор хийлгэвэл 88%-иар буурсан болохыг харуулжээ.