Samsung S22 загварын шинэ ухаалаг гар утасны загвар танилцуулжээ

Технологи-360

Өмнөд Солонгосын Samsung компани Galaxy S22 шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа.

Шинэ загварын ухаалаг гар утас нь Америкийн Apple компанийн iPhone 13 утастай өрсөлдөхүйц үзүүлэлт бүхий цоо шинэ загвар юм.

Samsung компанийн Galaxy S22 шинэ загварын ухаалаг гар утасны албан ёсны танилцуулга нь төдийлөн шуугиан тариагүй байна. Учир нь Samsung компанийн Galaxy S22 ухаалаг гар утас болон Tab S8 загварын планшетын талаарх мэдээлэл албан ёсны танилцуулгаас өмнө хэдийнэ хэрэглэгчдэд ил, тодорхой болоод байжээ.

Өмнөд Солонгосын Samsung компани Америкийн Apple компанитай ухаалаг гар утасны зах зээлд өрсөлдсөөр ирсэн юм.

Өнгөрсөн онд Samsung компани 270 сая утас борлуулсан бол Apple компани 230 саяыг борлуулжээ. Samsung компани Galaxy S загварын ухаалаг гар утасны загвараа байнга шинэчилж, өнгөрсөн намар нугалардаг дэлгэцтэй Galaxy Z загвараа танилцуулж, араас нь Apple iPhone 13 утсаа гаргасан бол одоо Samsung компани ээлжит ухаалаг утас болох Galaxy S22-оо танилцуулжээ. Шинэ загвар нь камер, процессор болон дэлгэцээ илүү сайжруулсан байна.

Samsung-ийн Galaxy S22 болон Galaxy S22 Plus загварууд нь 1000-800 доллараар зарагдах гэнэ.