Гариг хоорондын “James Webb” дуран авайг сансарт хөөргөлөө

Технологи-360

Францын Гвиан дахь Куру сансрын нислэгийн төвөөс бямба гарагт хөөргөсөн James Webb дуран авай Ариан-5 сансрын пуужин зөөгч хөлгөөс салж, дэлхийн тойрог зам дахь аяллаа эхлүүлжээ.

Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дуран авайнуудаас James Webb хамгийн хүчирхэг нь юм. Энэхүү дуран авайг 10 тэрбум долларын өртгөөр бүтээжээ. 

Ариан-5 пуужин зөөгч хөлгөөс салсны дараагаар James Webb сансрын уудамд заагдсан өндөрт аажмаар дэлгэгдэх юм. Энэ үйл явц ойролцоогоор 29 хоног үргэлжилнэ гэж тооцож байна. НАСА-ийн мэдээлж байгаагаар дуран авай дэлгэгдэх явцын хамгийн эрсдэлтэй үе нь үндсэн толь болон дуран авайг нар, дэлхий болон сарны цацрагаас хамгаалах дулааны хамгаалалт нь нээгдэх үйл явц юм. Улмаар дуран авай дөрвөн долоо хоногийн хугацаанд Лагранжийн хоёр дахь цэгт гала тойрог замд байрлах юм. Лагранжийн цэг нь сартай харьцуулахад дэлхийгээс 4 дахин хол, нарны эсрэг талд 1,5 сая км зайд байрладаг юм. James Webb дуран авайг Америкийн НАСА агентлаг, Европын сансрын агентлаг болон Канадын сансрын агентлаг хамтран бүтээсэн юм. Америкийн Апполон хөтөлбөрийг тэргүүлж байсан Жеймс Уэббийн нэрээр нэрлэсэн дуран авай Хаббл дуран авайг орлох юм.