Их Британи Улс цар тахлын хатуу хөл хорио, хязгаарлалтын дүрэм журмаа сулруулж эхэллээ

Ковид-19 /дэлхий/

Англи Улс шат дараалалтайгаар цар тахлын үеийн хатуу хөл хорио, хязгаарлалтын дүрэм журмаа сулруулж эхэллээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон улсынхаа парламентын танхимд хийсэн тусгай хуралдаан дээр хийсэн мэдэгдэлдээ энэ сарын 24-нөөс эхлэн коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан ч зайлшгүй тусгаарлалтад байх журмыг халж байгаа талаар мэдээлжээ. 

Борис Жонсоны мэдээлснээр хүн амын дунд цар тахлын эсрэг вакцинжуулалтын үйл явц идэвхтэй явагдаж, сүргийн дархлаа тогтсон гэж үзэж байгаа учраас 2-р сарын 24-ний өдрөөс эхлэн тусгаарлалтын журмыг халах болно. Гэхдээ иргэд цар тахлын омикрон хувилбарын дэгдэлт урьдын адил идэвхтэй байгааг анхаарах нь зүйтэй гэжээ. Түүнчлэн ирэх 4-р сарын 1-нээс эсрэг өндөр настай, мөн архаг хууч өвчтэй иргэдэд коронавирусний илрүүлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхлэхээр болжээ.