Хатан хаан Элизабет II коронавируст халдвар авсан талаар Букингемын ордон мэдээллээ

Ковид-19 /дэлхий/

Хатан хаан Элизабет II ковид-19 халдвар авсныг тус ордноос Ням гарагт мэдэгджээ.

Өдгөө 95 настай хатан хаанд илэрч буй шинж тэмдэг хөнгөн, гэхдээ энэ долоо хоногт Виндсор дахь зарим хөнгөн ажил үүргүүдээ үргэлжлүүлэн хийнэ гэж Sky News сурвалжид дурджээ.

Тэрээр эмчилгээгээ хийлгэж, дүрэм журмыг мөрдөнө.

Хатан хааны амьдарч буй Виндсорын шилтгээнд мөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ.

ITV News-ийн мэдээлж байгаагаар тэрээр вакцины гурван тунд хамрагдсан. Эхний тунгаа 2021 оны 1 сард хийлгэсэн, олон нийтийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа.

Хатан хаанаас 7-8 хоногийн өмнө түүний том хүү хунтайж Чарльз вирусын халдвар авсан. Тэрээр өнгөрөгч оны 12-р сард бүүстер тундаа хамрагдсан байна. 2-р сарын 10-нд ковидын халдвар батлагдахаас хоёр хоногийн өмнө Виндсорын шилтгээнд хатан хаантай уулзсан гэнэ. 

Чарльзын гэргий мөн Даваа гарагт халдвар авсан нь батлагджээ.