Румын Улс коронавирусний эсрэг вакцинаа 5-11 насны хүүхдэд хийж эхэллээ

Ковид-19 /дэлхий/

Румын улс COVID-19 коронавирусний эсрэг вакцинаа 5-11 насны хүүхдэд хийж эхэллээ. Румынд цар тахлын халдварын дэгдэлт эрс нэмэгдэж, өдөрт илэрч байгаа халдварын шинэ тохиолдол өссөн учраас хүүхдүүдийг вакцинд хамруулж байгаа юм. 

Румынд лхагва гарагаас эхлэн 5-11 насны хүүхдүүдээ Пфайзер нэрийн вакцинд хамруулж байна. Эцэг эхчүүдийг улсын эмнэлгүүдэд вакцин хийлгэх хүсэлтээ гаргаж, тухайн хуваарьт өдрөө хүүхдүүдээ дагуулан ирж вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа юм. Одоогоор вакцинд хамрагдах 3,500-аад хүсэлт иржээ. Түүнчлэн заавал урьдчилан хүсэлт илгээлгүй, вакцины төвд шууд очих ч боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Румыны нийт хүн амын ердөө 48% нь вакцинд хамрагдаад байна.