ДЭМБ: Covid-19 халдвар, цар тахлын дэгдэлт намжих болоогүй байна

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-аас цар тахлын нөхцөл байдалтай холбоотой ээлжит тайлан мэдэгдлээ гаргаж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

ДЭМБ-ын албаны төлөөлөгч Майкл Райны мэдэгдсэнээр 2022 онд цар тахалтай холбоотой онцгой байдлын нөхцөл байдлыг даван туулж, гол асуудал коронавируст биш харин нийгэм энэхүү халдварт өвчинд хэрхэн хандах хандлага байх болно гэдгийг тэмдэглэн хэлжээ. 

ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн тэргүүн Майкл Райан энэ талаар Дэлхийн Эдийн засгийн чуулганы онлайн хэлэлцүүлэг-хуралдааны үеэр энэ талаарх байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд болсон “дэлхийн өнөөгийн байр байдал”-ын талаарх онлайн уулзалтад оролцож, дэлхийн улс орнуудад коронавирусний эсрэг вакцины хүртээмж харилцан адилгүй байгаа талаар хэлэлцэх үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. Майкл Райан мэдэгдэлдээ ДЭМБ-ын тэргүүн 2020 оны 1-р сарын сүүлээр коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдлын журам мөрдөж эхлэх шийдвэр гаргаж, өнгөрсөн хугацаанд нэг бус удаа сунгасан. Тэгвэл ковидоос үүдэлтэй онцгой байдлыг 2022 онд даван туулж чадна гэж ДЭМБ үзэж байна. Түүний хэлснээр гол асуудал нь коронавирус биш, харин "нийгэм үүнд хэрхэн хандаж байгаа" нь чухал байгааг тэмдэглэжээ. Улмаар үүнтэй холбогдуулан Райан дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцины хүртээмжийн тэгш бус байдал байсаар байгааг хэлж, энэ нь "зөвхөн улс орнуудын хооронд төдийгүй улс орны дотор" ч илэрч байгаа үзэгдэл гэдгийг онцолжээ. Өнөөдөр дэлхийн улс орнуудад цар тахлын эсрэг вакцинжуулалт, дархлаажуулалтын үйл явц харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал дэлхийн хүн амын талаас илүү хувь нь коронавирусний хоёр тун вакцин хийлгүүлээд байгаа ч Африк тивд энэ үзүүлэлт хамгийн муу үзүүлэлттэй байна. Африк тивийн хүн амын 85% нь одоогоор нэг ч тун вакцин хийлгүүлээгүй байгаа юм.