Италид цар тахлын эсрэг “молнупиравир” эмийг хэрэглэж эхэллээ

Ковид-19 /дэлхий/

Италид коронавирусний эсрэг “Молну-пиравир” гэх эмийг хэрэглэж эхэлжээ.

Ковидын эсрэг эм бэлдмэлийг энэ улсын 18-наас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн байна. 

Мерк компанид үйлдвэрлэсэн ковидын эсрэг Молну-пиравир эмийгөнгөрсөн 12-р сарын сүүлээр Италийн ЭМЯ-наас үр дүнтэй болохыг нь батлан хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Судлаачдын үзэж байгаагаар ковидын эсрэг Молну-пиравир эм нь халдварын эхэн үед өвчин хүндрэх эрсдлээс 30%-ийн үр дүнтэй хамгаална, харин халдвар хүндэрсэн тохиолдолд төдийлөн нөлөөгүй болохыг тогтоожээ. Тиймээс энэ эмийг ковидын шинж тэмдэг дөнгөж илэрсний дараа 5 хоногийн дотор ууж хэрэглэвэл үр дүнтэй гэнэ. Италийн эрх баригчид ковидын эсрэг эмийг улсынхаа 18-аас дээш насны иргэдэд, цар тахлын эхний шинж тэмдэг илэрсэн даруйд ууж хэрэглэхийг зөвлөж байна.